Гашууны голын эрэг орчмыг цэвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-09-22 17:15:45

    Увс нуур- Тэс голын сав газрын захиргаанаас аймгийн Байгаль орчны газартай хамтран Улаангом хот дундуур урсдаг Гашууны голын ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэлээ.

   Урин дулаан цаг ирэхээр ард иргэд гол мөрөн, нуур усны хөвөөнд аялаж зугаалах нь элбэг болдог. Харамсалтай нь иргэд зугаалж наргисан газартаа бөөн бөөнөөр нь хог новшоо овоолж хаядгаас байгаль орчин бохирдож, гол ус татархад хүрдэг байна. Иймээс Увс аймгийн байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамтран Увс нуурын хөвөө болон Гашууны голын эрэг орчим, Улаан уулын рашааны эхийг хавар, намрын цагт цэвэрлэдэг аж. Энэ дагуу одоогоор Гашууны голын эрэг дагуу цэвэрлэгээ хийгээд байна.

   “Гашууны голын эрэг орчмоос нэг машин хог түүлээ. Иргэд амарч зугаалахдаа тарьсан хог новшоо аваад явдаг соёлд суралцмаар байна. Тэгэхгүй бол байгаль орчин бохирдож, эргээд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг” хэмээн “Увс нуур-Тэс голын сав газар”-ын захиргааны дарга Д.Тогтохбаяр мэдээллээ.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ