Увсад шинэ телевиз байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-10-07 10:57:22

Увс аймгийн Улаангом хотноо “Увс” телевиз байгуулагдаж, өчигдөр албан ёсоор нээлтээ хийснээр тус аймаг гурван телевизтэй боллоо.

Сэтгүүлч, яруу найрагч Самбуудоржийн Пүрэвсүрэн энэхүү телевизийг төрөлх аймагтаа үүсгэн байгуулж байгаа бөгөөд 20 гаруй сэтгүүлч, уран бүтээлчдийг ажлын байраар хангаад байна.

Тус телевиз нь Увс аймаг анологи ситемийг унтрааж, тоон системд шилжиж буй өдөр ийнхүү нээлтээ хийж байгаагаараа ихээхэн онцлог байв. “Увс медиа групп” нэрийн дор “Увс” телевиз нь үйл ажиллагаагаа өргөжүүлж, цаашдаа өөрийн гэсэн FМ радио, хэвлэх үйлдвэртэй болох аж. Мөн ирэх оноос урьтаж Увс аймгийн 19 суманд нэвтрүүлгээ цацах юм байна.

Сэтгүүлч, яруу найрагч С.Пүрэвсүрэн нь Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүнээр Увс аймгаас сонгогдон ажиллаж байгаа билээ.

   Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд