Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-12-04 06:40:36

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. 2023 оны 12 дугаар сарын 4-10-нд болох үйл явдлын тойм


Улаанбаатарт:

12 дугаар сарын 4-нд: Монголын Үндэсний музейд “Хархорум” олон улсын кино наадмын талаар Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл, "Кино гүүр хөгжлийн холбоо” ТББ-аас хэвлэлийн бага хурал хийнэ.

12 дугаар сарын 4-нд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

12 дугаар сарын 4-нд: БШУЯ, Шинжлэх ухаан, технологийн сангаас “Шинжлэх ухаан оролцоо-2023” форумыг Блью скай зочид буудалд зохион байгуулна.

12 дугаар сарын 4-8-нд: УИХ-аас байгуулагдсан Түр хорооноос нүүрсний хэрэгт холбогдох нээлттэй сонсголын нэгдүгээр үе шатыг зохион байгуулна.

12 дугаар сарын 5-нд: “Монголын бизнесийн орчин-2023” судалгааны товч үр дүнг танилцуулах уулзалт МҮХАҮТ-д болно.

12 дугаар сарын 5, 6-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.

12 дугаар сарын 6-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

12 дугаар сарын 6-11-нд: Монголын Уран зургийн галерейд “Стрийт фото” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.


12 дугаар сарын 7-нд: 2023 оны хоёр дахь Элсэлтийн ерөнхий шалгалт Монгол хэл бичгийн шалгалтаар 10.00 цагт эхэлнэ. Шалгалт нийслэлийн 6 байршилд явагдана.

12 дугаар сарын 7-нд: Бизнесийн академид “Хамтын уураг тархи ба Инновац” илтгэл танилцуулах бизнесийн шилдэг байдал, шинэ үеийн манлайллын талаар нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна.

12 дугаар сарын 7, 8-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

12 дугаар сарын 7-12-нд: “Хархорум” олон улсын кино наадам болно.


12 дугаар сарын 7-17-нд: 2023 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогыг улсын хэмжээнд зохион байгуулна.

12 дугаар сарын 9-31-нд: “Цөмөгч цэрэг ба Хулганы хаан” жүжгийг РЦНК-д тоглоно.

Орон нутагт:

12 дугаар сарын 4-нд: Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XVIII хуралдаан болно.

12 дугаар сарын 4-нд: Дундговь аймгийн ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаан болно.

12 дугаар сарын 4, 5-нд: Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 17 хуралдаан болно.

12 дугаар сарын 5-нд: Сэлэнгэ аймагт Монгол Улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн баярыг тохиолдуулан улс, аймаг, сумын цолтой хүчит 64 бөхийн барилдаан болно.


12 дугаар сарын 9, 10-нд: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Орхон голын Улаан цутгалангийн хүрхрээнд "KARAKORUM ICE FESTIVAL-2023” мөсөнд авиралтын тэмцээн, өвлийн аялал жуулчлалын эвент болно.

12 дугаар сарын 9, 10-нд: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум дахь Спортын төв ордонд ЕБС-2023 сурагчдын дундах лигийн тэмцээнийг бүсчлэн зохион байгуулна.

12 дугаар сарын 10-нд: Дорнод аймгийн Чойбалсан хотод МЗЭ-ээс зохион байгуулдаг “Утгын чимэг-2023” наадмын шилдгүүдийг шалгаруулна.

12 дугаар сарын 10-нд: Орхон аймгийн Эрдэнэт хотод Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулгын шилмэл бүтээлүүдийн тоглолт болно.

Холбоотой мэдээ