СҮХБААТАР: Засаг даргын 2023 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангалттай гэж үнэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-12-04 14:36:08

Баруун-Урт 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит бус 21 дүгээр хуралдаанд оролцогчдын 92,3 хувийн саналаар аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилтийг хангалттай гэж үнэллээ.  




2023 оны жилийн эцсийн байдлаар аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хэрэгжээгүй, удаашралтай байгаа есөн ажил, арга хэмжээ байгаагаас долоон ажлыг 2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнд, аймгийн Уламжлалтын эмнэлгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Монгол эмнэлгийн хороотой онлайн хамтын ажиллагаатай болгох, БНТУ-ын Самсун мужтай харилцааг сэргээж, албан ёсны хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн ажил мэргэжлийн дээд сургуульд жилд 10 хүртэлх оюутныг хагас болон бүрэн тэтгэлэгтэй суралцуулах, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Шилийн гол, Тунляо хотод уламжлалт анагаах ухааны чиглэлээр жилд 10 хүртэлх эмч, сувилагчдыг богино болон дунд хугацааны сургалтад хамруулах, аялал жуулчлалын гол чиглэлийн дагуу стандартад нийцсэн түр буудаллах цэг байгуулах, Жаахан шарга театрын акустик, галерей, тайзны болон хөгжмийн зэмсэгт шинэчлэл хийх, ГБХЗХГ-ын гадна фасад, барилгын их засвар хийх зэрэг ажлуудыг ирэх онд хийхээр төлөвлөжээ.

 

Мөн уг хуралдаанаар Сүхбаатар аймгийн 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг 84.6 хувийн саналаар дэмжлээ.  

 

Холбоотой мэдээ