АРХАНГАЙ: “Батдөлгөөн мөрөн” ХХК 5 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-12-04 15:22:35

Эрдэнэбулган, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2023 оны А/704 дугаар захирамжаар байгуулсан ажлын баг Цэнхэр сумын Орхон багт алт олборлож байсан “Батдөлгөөн мөрөн ХХК-ийн 2023 оны нөхөн сэргээлтийн гүйцэтгэлд хяналт тавьж, актаар хүлээн авчээ.


Тус компани нь энэ онд 5 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг хийсэн байна.


Энэ онд Цэнхэр сумын Орхон багт алт олборлох үйл ажиллагааг явуулаагүй бөгөөд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлыг компаниуд зохион байгуулж байна. 

Холбоотой мэдээ