БУЛГАН: БНСУ-д Булган аймгаас гэрээний ажилтан ажиллуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-12-05 14:52:12

Булган, 2323 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. "Булганхангай" Морин спортын уяачдын холбооны төлөөлөл БНСУ-ын Хаман аймгийн Морин спорт, уралдааны хүрээлэнгээр зочилж үйл ажиллагаатай нь танилцан, хамтран ажиллах чиглэлээр санал солилцсон байна.


Тус хүрээлэн 140 гаруй уралдааны болон уналгын морьтой, морин спортыг сурталчилж, уралдаан зохион байгуулж ажилладаг улсын байгууллага аж.


Мөн тус улсад Булган аймгаас улирлын гэрээний ажилтан ажиллуулах талаар ярилцжээ. 

Манай иргэд тогтоосон хугацаанд солонгос хэл, соёл, ажлын байрны дадлагажуулах сургалтад Монголдоо хамрагдсаны дараа эрүүл мэнд, даатгал, байр орон сууц, ажлын байр шийдвэрлэсэн 5 сарын хугацаатай гэрээт ажилтнаар ажиллах юм байна.



Холбоотой мэдээ