Элла Памфилова ерөнхийлөгч Путинд Думын сонгуулийн дүнг өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2016-09-24 18:39:44

ОХУ –ын ерөнхийлөгч Путин тус улсын Сонгуулийн Төв Комиссын /СТК/ гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалт ярианы гол сэдэв 9 дүгээр сарын 18-нд болсон Төрийн думын Холбооны хурлын VII дахь удаагийн сонгууль  байв.

Владимир Путин ОХУ-ын Төрийн думын Холбооны хурлын  шинэ бүрэлдэхүүнийг сонгох сонгуулийн кампанит ажлын үеэр СТК-ын бүх гишүүдийн  хийсэн ажилд талархал илэрхийлэв. Тэрээр СТК тус улсын  хууль тогтоомжийн дагуу бүх процедурыг хэрэгжүүлж, ирсэн санал гомдлын мөрөөр  шуурхай арга хэмжээ авч байсныг онцлон  тэмдэглэв.

Ерөнхийлөгч өөрийн зүгээс сонгуулийн ажлын явцад ажиглагчид болон Оросын СТК-ын сонгуультай холбоотой хийсэн дүгнэлтүүдийг тооцож , хяналт тавьж ажиллахаа мэдэгдэв.

Оросын СТК-ын  тэргүүн Элла Памфилова төрийн тэргүүнд Нэгдсэн сонгуулийн өдрийн эцсийн дүнг өргөн барив.Тэрээр зөрчилтэй  нэлээд  хүнд бэрхшээлт тулгарч  байсныг  яриад, баримт материалуудыг Оросын ерөнхий прокурорын газар  шилжүүлсэн тухай төрийн тэргүүнд илтгэв.  Элла Памфилова сонгуулийн зөрчлүүдийг илрүүлэх  болон сонгуулийн системийн дутагдалтай талуудыг арилгахад  Оросын  СТК  цаашид ч үргэлжлүүлэн ажиллах болно хэмээн цохон тэмдэглэв. 

“Өнгөрсөн сонгуулийн дүн оролцогчдын  дийлэнх болон ажиглагчид, хамгийн гол нь Оросын нийгмийн дүгнэлтээр нийтлэг, хуулийн дагуу  болж өнгөрсөн”  хэмээн  ерөнхийлөгч Путин  цохон тэмдэглэв.

Орос улсын Төрийн думын VII дахь удаагийн сонгуульд тус улсын 14 нам оролцсоноос ”Нэгдсэн Орос” -343 суудал авч парламентын дийлэнх  болсон. Үүний дараа   “Оросын Коммунист нам” -42 , “Оросын Либерал-Ардчилсан нам” -39,  “Шудрага Орос”-23 суудал тус тус авсан билээ. Эдгээр намууд  өмнө  парламентад суудал байсан. Мөн  Төрийн думд парламентын бус хоёр нам тус бүр  нэг нэг суудал авсан. Тэд бол “Родина” намын дарга Алексей Журавлев, “Гражданская платформа” намын Улс төрийн хорооны дарга Рифат Шайхутдинов болон бие даан нэр дэвшигч Владислав Резник нар юм. Түүнээс гадна нэг нэр дэвшигч гарсан.

Төрийн думын сонгууль холимог системээр болж , 225 депутат намын жагсаалтаар , 225 нь нэг мандаттай тойргоос сонгогдсон.

А.Огторгуймаа

Холбоотой мэдээ