ОРХОН: “Номын өргөө”-г энэ сард ашиглалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-12-22 14:24:41
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Орхон аймаг орон нутгийн төсвийн 4,6 тэрбум төгрөгөөр “Номын өргөө” барьж байна. Барилгын ажил нь 2021 онд эхэлсэн ч санхүүгийн хүндрэлээс улбаалж гурван жил үргэлжилж байгаа юм. Нийт таван давхар тус барилгад номын сан, хүүхэд залуучуудын хөгжлийн төв үйл ажиллагаагаа явуулна. Шинээр 15 ажлын байр бий болж байна.


Орхон аймгийн “Номын төв”-ийг 1992 онд байгуулсан. Барилга нь хуучирч, номын төрлийг нэмэх зай, талбай дутагдалтай байгаа тул шинээр “Номын өргөө” барьж байна. Тус барилгыг энэ сард ашиглалтад оруулна.  

Холбоотой мэдээ