ОРХОН: “Ачит Ихт” ХХК 17 сургуульд химийн кабинет тохижуулж өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-12-22 14:56:07
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. "Ачит Ихт" ХХК 17 дугаар сургуульд химийн кабинет тохижуулж өглөө. Тус компани аймгийн ЗДТГ-тай 2023 онд хамтран ажиллах гэрээ байгуулж боловсрол, байгаль орчны салбарт хөрөнгө оруулж байна.


Химийн кабинет нь туршилтын иж бүрэн төхөөрөмжтэй, сургалтын олон төрлийн хэрэглэгдэхүүнтэй юм. “Ачит Ихт” ХХК өмнөх жилүүдэд 14, 20, Жаргалант сумын сургуулиудад химийн танхим тохижуулж өгсөн юм.


Мөн энэ онд Далиу булаг гэдэг газарт мод үржүүлгийн газар байгуулж, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Орхон аймагт мод тарьж байна.  


Холбоотой мэдээ