Starlink-ийн хиймэл дагуулуудыг хөөргөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2024-01-03 17:05:34

ХОТОРН, 2024 оны нэгдүгээр сарын 3 /SpaceX/. Америкийн SpaceX компани дэлхий орчмын хиймэл дагуулын Starlink сүлжээний ээлжит 21 бичил хиймэл дагуулыг хөөргөжээ. 


Хиймэл дагуулуудыг Калифорни муж улс дахь Америкийн сансрын хүчний Ванденберг баазын SLC-4E хөөргөх тавцангаас Falcon 9 зөөгч пуужингаар хөөргөсөн байна.


Хиймэл дагуулуудыг хөөргөхөд анх удаа зөөгч пуужингийн дахин ашиглах боломжтой эхний угсрааг ашиглажээ. 


SpaceX компани Starlink төслийн хүрээнд 2019 оны тавдугаар сараас хойш 5 600 гаруй хиймэл дагуулыг тойрог замд оруулаад байгаа боловч хиймэл дагуулуудын зарим нь ажиллагаагүй болж, тойрог замаас гарсан тул одоогоор 5200 гаруй төхөөрөмж хэвийн ажиллаж байгаа ажээ.


Холбоотой мэдээ