ДОРНОГОВЬ: Зоонозын төв байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-01-08 11:49:44

Сайншанд, 2024 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд суманд энэ жил Зоонозын төв байгуулахаар болжээ.

Дээрх төвийг байгуулах барилгын газрыг орон нутгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд тусгаж, барилгын зураг төслийг гүйцэтгэж, энэ онд барилгын үйл ажиллагааг эхлэхээр төлөвлөсөн байна. Сайншанд суманд Зоонозын төв байгуулснаар Замын-Үүд, Ханги хилийн боомтод тандалтын нэгжүүдийг салбарлан байгуулахаар төлөвлөсөн бөгөөд  аймгийн ЭМГ-т зооноз хариуцсан нарийн мэргэжлийн эмчийг сургаж, хүний нөөцийг бэлтгэхээр ажллаж байна хэмээн орон нутгаас мэдээлэв.

 Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Зоонозын төвгүй аймгуудыг төвтэй болгох зорилгоор Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын тушаалаар 2023 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалтад 26,0 сая төгрөг тусгаж, хүн амын суурьшил ихтэй Сайншанд сумын төвд Зоонозын төвийг байгуулах чиглэл ирсэн байна.

Холбоотой мэдээ