Ахмаддаа хүндэтгэл үзүүллээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-09-27 12:10:55

ЦЕГ-аас ахмадын олон улсын өдрийг угтан олон төрлийн ажил зохион байгуулж байна. 

УБХЦГ-ын харьяа нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс цэргийн байнгын тэтгэвэрт гарсан цагдаагийн хошууч Ё.Базарваань, М.Хишигбаяр нартаа хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн үеэр  бэлтгэл хошууч Ё.Базарваань, М.Хишигбаяр нар цагдаагийн байгууллагын туганд хүндэтгэл үзүүлж , хамт олон нь хоёр ахмаддаа талархал дэвшүүлж баяр хүргэн бэлэг дурсгалын зүйл гардуулан өгчээ. Мөн энэ ёслолын арга хэмжээнд цагдаагийн "Сүлд"  чуулгын дуучид ая дууны  тоглолт үзүүлсэн сайхан арга хэмжээ болсон байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ