АРХАНГАЙ: Мөсний сурын тэмцээнээс аймгийн мэргэн цолтон тав төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-01-19 17:41:18

Эрдэнэбулган, 2024 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Архангай аймаг анх удаагаа олон улсын түвшинд “Тамирын жавар” мөсний баярыг “WinterLand Ice Festival 2024” эвенm болгон зохион байгуулсан. Эл өдрүүдэд Монгол үндэсний тоглоом болох мөсний сур болоод Заяын хүрээнээс гаралтай мөсөн шагайн тэмцээнүүдийг зохион байгуулсан юм.

 

Анх удаагаа зохион байгуулсан мөсний сурын харваанд Архангай, Хөвсгөл, Ховд, Завхан,Улаанбаатар ,Төв аймгийн 50 гаруй харваач, цуваа, багийн, саранбай болон сонирхогчдын харваанд цэц мэргэнээ сорин өрсөлдөж, дүнгээ гаргасан.

 

Багийн харваанд:

1-р байранд Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн А.Азбилэг ахлагчтай Архангай аймгийн мөсний сурын "Тайхар мэргэн" холбооны баг харваачид,

2-р байранд Монгол Улсын спортын мастер Д.Зууннаст ахлагчтай Хөвсгөл аймгийн мөсний сурын "Идэрмөнгөн зэв" холбооны баг харваачид,

3-р байранд Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Р.Гансүх ахлагчтай Ховд аймгийн мөсний сурын "Модун" холбооны баг харваачид шалгарлаа.

 

Цуваа харваанд:

1-р байранд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Зэндмэнэ багийн харваач Ц.Цэндсүрэн 19 оноогоор,

2-р байранд Ховд аймгийн мөсөн сурын “Модун багийн харваач Монгол Улсын спортын мастер, аймгийн хошой мэргэн У.Эрдэнэбат 18 оноогоор,

3-р байранд Архангай аймгийн мөсөн сурын “Тайхар мэргэн багийн харваач Г.Амартүвшин 18 оноогоор,

4-р байранд Ховд аймгийн харваач Монгол Улсын спортын мастер Ж.Энх-Амгалан 15 оноогоор,

5-р байранд Архангай аймгийн харваач Монгол Улсын спортын мастер Х.Баясгалан нар тус тус байр эзлэн аймгийн цолны болзол хангажээ.

Холбоотой мэдээ