ӨВӨРХАНГАЙ: "Мөнгөн өвөл" спорт өдөрлөгт 300 гаруй албан хаагч оролцлоо
ФОТО МЭДЭЭАрвайхээр, 2024 оны
нэгдүгээр сарын 23
/МОНЦАМЭ/. Монгол Улсын
Ерөнхийлөгчийн санаачилгаар
хэрэгжүүлж буй ‘’Эрүүл монгол хүн’’ үндэсний хөдөлгөөн, Биеийн тамир, спортын
салбарын 100 жилийн ойн хүрээнд Өвөрхангай аймгийн байгууллагууд хамтран “Мөнгөн өвөл” спорт, соёлын өдөрлөгийг зохион
байгууллаа.
Мөсний баярт төрийн болон төрийн бус 16 байгууллагын 300 гаруй ажилтан, албан хаагч оролцож, мөсний шагай, тэшүүрийн уралдаан, олс таталт, үндэсний хувцастай сайхан хос, мөсөн сурын харваа зэрэг тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Тэмцээнд багийн нэгдсэн дүнгээр Хархорин сумын А.Алтанзул ахлагчтай “Орхоны жавар баг” тэргүүн байр
эзэлж, Зэвсэгт хүчний 256-р
ангийн А.Гантуяа ахлагчтай баг дэд
байр, Уянга сумын Г.Сангилэг ахлагчтай баг гутгаар
байр эзэллээ.
Өвлийн
аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгж байгууллага хамт олноороо цэвэр агаарт зөв боловсон амрах, аялах
дадлыг бий болгох, эрүүл мэнд, бие
бялдраа чийрэгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор мөсний
баярыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.