Нийт нутгийн 90 гаруй хувь цастай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 31-ний байдлаар нийт нутгийн 90 гаруй хувь цастай байна.
Тодруулбал, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг
уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал, говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см,
бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см
хүртэл зузаан цас тогтжээ.
Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутгаар олон жилийн
дунджаас 1.1- 13.2 градусаар хүйтэн
бөгөөд хур тунадас нийт нутгийн 90 гаруй хувьд олон жилийн дунджийн
орчим, түүнээс бага байх төлөвтэйг ЦУОШГ-аас мэдээлэв.