СЭЛЭНГЭ: Их жанжны мэндэлсний 131 жилийн ой тохиож байна
ФОТО МЭДЭЭСүхбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Их жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 131 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Ардын хувьсгалын их удирдагч их
хүмүүний өмсөж, эдэлж явсан зүйлс Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд
хадгалагдаж байна.
Тухайлбал их жанжны өмсөж байсан цайвар ягаан
өнгийн хоргойгоор өргөн эмжиж, ягаан өнгийн торгоор гурван эгнээ хошмог тавин
давхар эмжсэн, уран нарийн хийцтэй, шар торгон дээл.
Мөн маузер буу, сэлэм.
Албан тасалгаандаа хэрэглэж байсан
ширээ, сандал.
Ногоон өнгийн хаш чулуун суурьтай
бичгийн хэрэгсэл.
Харилцуур болон сар, гараг, өдөр гардаг модон тавиур зэрэг түүх соёлын ховор үзмэрүүд болон гэрэл зураг тус музейд хадгалагдаж байна.