Д.Батсуурийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-09-28 23:03:53

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул Монгол Улсын гавъяат багш Д.Батсуурийн мэндэлсний 100 жилийг ойг түүний нэрэмжит Мөрөн сумын  2-р сургууль болон, төрөлх Шинэ-Идэр сумын Засаг даргын тамгын газар, төрөл төрөгсөд хамтран тэмдэглэв.

Энэ үеэр түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэн нэрэмжит монгол хэл бичгийн олимпиад, спортын тэмцээн наадмыг зохион байгууллаа. Д.Батсуурь нь Монгол Улсын боловсролын салбарыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулан ажиллаж Завхан, Баянхонгор, Архангай зэрэг аймгуудад ажиллаж байснаас гадна олон шинэ сургуулийг үүсгэн байгуулж төвхнүүлж чадсан боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн гэдгийг аймгийн Засаг дарга Л.Ганболд нээлтийн үеэр онцолж байлаа.

Тус арга хэмжээний хүрээнд Мөрөн 2-р сургууль болон Шинэ-Идэр сумын сургуулийн багш сурагчдын оролцсон “Мөнхөд дурсагдах багшийн аялгуу” урлагийн тоглолтыг аймгийн Хөгжимт драмын театрт  тоглов.      

                    Б.Гантуяа 

Холбоотой мэдээ