Хунгарласан цасыг цэвэрлэн, зам чөлөөлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-02-12 11:30:50

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Өнөөдөр 11.30 цагийн байдлаар Солонготын давааны 397-398 дахь км-т хүчтэй цасан шуурга шуурч байгаа ч цасыг цэвэрлэн, авто замын хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлж байна.


Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн 185-195 дахь км-т орсон цасыг зам хариуцагч байгууллага цэвэрлэн, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 1-50 дахь км-т цасан шуурга шуурч байгаа тул замын үзлэг шалгалтыг хийж байгааг Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээллээ.



Түүнчлэн, Өлгий-Ачит нуур Байрмын давааны Улаангом талаас 40-54 дэх км-т хүчтэй шуурганы улмаас хунгарласан цасыг 7 хүний бүрэлдэхүүнтэй баг цэвэрлэлээ. Мөн Өлгий-Цагааннуур улсын хил чиглэлд шуургатай байгаа тул шуурхай ажлын хэсэг 2 ковшоор хунгарласан цасыг зайлуулан, зам чөлөөлж байна. Ховд-Манхан-Булган-Хил чиглэлийн давааны цасыг цэвэрлэж, Хашаатын хөтөл 116-118 км-ын хооронд 6 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа аж. 



Холбоотой мэдээ