Хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см зузаан цастай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-02-13 08:36:13

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувь цастай байна.


Тодруулбал, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал, говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.


Энэ арав хоногт агаарын температур нийт нутгийн 60 гаруй хувьд олон жилийн дунджаас 1.1- 10.7 градусаар хүйтэн, хур тунадас 60 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс бага, баруун, говийн нутгийн зарим сумдын нутгаар орчим хувьд дунджаас ахиу байгааг ЦУОШГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ