АРХАНГАЙ: Зарим суманд -42-43 градус хүрч хүйтэн хоножээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-02-19 10:38:21

Эрдэнэбулган, 2024 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн нийт нутгаар урд шөнө -32-43 градус хүйтэн хонолоо. Тухайлбал, Эрдэнэбулган, Тариат, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Жаргалант, Хайрхан, Цэцэрлэг, Чулуут суманд -32-38 хүртэл хүйтэрсэн бол Өгийнуур, Өлзийт, Хашаат суманд -42-43 градус хүрч хүйтэн хоножээ.


Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарсан хэвээр байхыг аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.


2024 оны хоёрдугаар сарын 19-23-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлвөөр нийт нутгаар цас орохгүй, салхи секундэд 4-9 метр байна.   


Нийт нутгаар хүйтний эрч чангарч, Хойд, Урд Тэрх, Суман, Чулуут, Орхон голын хөндийгөөр шөнөдөө -31-36 градус, өдөртөө -25-30 градус бусад нутгаар шөнөдөө -28-33 градус, өдөртөө -20-25 градус хүйтэн байна.


23-наас өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Холбоотой мэдээ