Импортоор авсан малын тэжээл 7.5 мянган тонноор нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-02-21 13:45:36

Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Малын тэжээлийн импорт 219 хувиар өсөөд байна.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар улаанбуудайн хивэг 13.8 мянган тонныг импортоор авчээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.5 мянган тонноор буюу 119 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Он гарснаас хойш 65 аж ахуйн нэгж улаанбуудайн хивэг импортолжээ

Манай улс улаанбуудайн хивгийг ОХУ-аас Алтанбулаг, Сүхбаатар боомтоор оруулж ирж байна.

Малын нэмэлт тэжээлийн хувьд нэг мянга гаруй тонныг импортоор оруулж ирсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 744 тонноор буюу 219 хувиар өссөн дүн болж байна. Малын нэмэлт тэжээлийн 797 тонныг ОХУ-аас, 276 тонныг БНХАУ-аас нийлүүлжээ.

Малын нэмэлт тэжээлийн хувьд нэг мянга гаруй тонныг импортоор авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 744 тонноор буюу 219 хувиар өссөн дүн болж байна. Гаалийн байгууллагын мэдээллээр малын нэмэлт тэжээлийн 797 тонныг ОХУ-аас, 276 тонныг БНХАУ-аас нийлүүлжээ. 

Холбоотой мэдээ