ИТХ-ын дэргэдэх таван хорооны даргыг томилов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 2-р хуралдаан болж хурлын дэргэдэх таван хорооны даргыг томилов.
Төрийн байгуулалт, иргэний нийгэм, гадаад харилцааны хорооны даргаар Алаг-Эрдэнэ сумаас сонгогдсон төлөөлөгч, Тэргүүлэгч Б.Ганбаатарыг, төсөв санхүү, эдийн засгийн хорооны даргаар Мөрөн сумын 4 дүгээр багаас сонгогдсон төлөөлөгч, Тэргүүлэгч Ц.Баттогтохыг, нийгмийн бодлогын хорооны даргаар Ренчинлхүмбэ сумаас сонгогдсон төлөөлөгч О.Бадрааг, байгаль орчин, хөдөө аж ахуй экологийн хорооны даргаар Баянзүрх сумаас сонгогдсон төлөөлөгч, Тэргүүлэгч Г.Батцогтыг, хот байгуулалт, дэд бүтцийн хорооны даргаар Мөрөн сумын 3 дугаар багаас сонгогдсон төлөөлөгч Г.Энхбаярыг тус тус томиллоо.
Анхдугаар хуралдаанаар ИТХ-ын дэргэд таван хороог байгуулж, гишүүд болон хороодын ажиллах журмыг баталсан бол энэ удаа дарга нарыг нь сонгожээ.
Б.Гантуяа