Д.Батсуурийн номын мөнгөн хавтас олны анхаарал татаж байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-09-29 22:56:17

Монгол Улсын гавъяат багш Д.Батсуурийн мэндэлсний 100 жилийн ойн үеэр түүний хэрэглэж байсан зүйлсүүдээр аймгийн Хөвсгөл аймгийн Музейд үзэсгэлэн гаргав.

Энэ үеэр түүний 50 насны ойн үеэр шавь нараас нь бэлэглэсэн номын мөнгөн хавтас олны анхаарлыг татаж байлаа. Мөн түүний хэрэглэж байсан аяга, авч байсан шагнал, намтар түүхэн дурсамж үзэсгэлэнд багтсан байлаа.

“Д.Батсуурь багш хүүхэд бүрийг гоё, сайхан бичүүлж сурган тэдний дэвтэртэй нэг бүрчлэн ажиллаж, урам хайрлаж бас  зэмлэл шийтгэлийг ёжлон, тоглоомын хэлбэрээр хэлж ойлгуулан, хүүхдийг багаас нь амьдрал, хөдөлмөрт хандах зөв сайхан сэтгэлтэй, нягт нямбай уйгагүй хөдөлмөрч зан чанартай болгон хүмүүжүүлж чадсан нь түүний гол амжилт байлаа” гэдгийг энэ үеэр түүний шавь нар нь онцлон хэлж байлаа.

Б.Гантуяа  

Холбоотой мэдээ