Цагаан загасны тоо эрс цөөрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-09-29 23:03:06

Хөвсгөл аймгийн Цагааннуурын цагаан загасны тоо сүүлийн үед эрс цөөрч байгааг нутгийн иргэд хэлж байлаа. Цагаан загас дархадын хотгорын бүх нуурт ялангуяа доод Цагааннуурт хамгийн их байсан боловч нуур бохирдсон, хар галуу суурьшсан зэргээс шалтгаалан ховордсоор байгаа гэнэ.

Энэ намрын хувьд  Цагааннуурын орчим 20 гаруй мянган хар галуу суурьшсан байна. Нэг хар галуу өдөрт 2-3 кг загасаар хооллодог учраас цагаан загас ховордох гол шалтгаан болоод байгаа ажээ. Мөн иргэд ашиг хонжоо хайж олон загас барих зорилгоор нуурт тор их тавьдаг бөгөөд торны хаягдал нуурыг ихээхэн бохирдуулдаг байна. Цагаан загас нь мөнгөлөг цагаан хайрстай, сайн чанарын амтлаг махтай 4-5 насандаа үржиж эхэлдэг гэнэ. 1940–өөд оны эхнээс цагаан загасыг үйлдвэрийн аргаар жилд 170 тонныг олборлож байсан бол 1990-ээд оны дунд үеэс хязгаарлалттай хэмжээгээр олборлож байжээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ