СЭЛЭНГЭ: Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогод 26.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-03-05 09:47:26

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын зөвлөл өнгөрсөн пүрэв гаргийн хуралдаанаар 2021-2023 оны Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг хэлэлцсэн байна.


Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2021-2023 онд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогод 26.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Үүний 4.5 тэрбум  төгрөгийг 79 төрлийн ажилд зарцуулсан байна.


Тухайлбал, 2021 онд 612.6 сая зарцуулсны 333 саяыг ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, 20 саяыг аялал жуулчлалд, 86.6 саяыг хуулийн хэрэгжилтийг хангах ажилд зориулжээ.


2022 онд нэг тэрбум 460 сая төгрөг зарцуулснаас байгалийн ургамлын нөөцийг хамгаалах ажилд 25 сая, аялал жуулчлалын чиглэлээр 95 сая, нийт 1 тэрбум 349 сая төгрөг зарцуулсан байна.


2023 онд 1 тэрбум 664 сая төгрөг зарцуулснаас байгалийн ургамлын нөөцийг хамгаалахад 20 сая, ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээхэд 1 тэрбум, 178 мянган төгрөг, усны нөөцийг хамгаалахад 345 сая, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах хяналт, шалгалтын ажилд 50 сая төгрөгийг тус тус зарцуулжээ.


Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогод төвлөрсөн мөнгийг ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, усны нөөцийг хамгаалах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах хяналт, шалгалтын ажилд гол төлөв зарцуулсан байна.

Холбоотой мэдээ