Хог хаягдлын шийдлийн талаар зөвлөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-12 11:17:09

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Олон улсын сайн туршлагыг танилцуулах, салбарын уялдаа холбоог хангах, аймаг, сумын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор ог биш хог" цахим зөвлөгөөнийг энэ сарын 15-нд зохион байгуулна.


Цахим зөвлөгөөнд салбарын болон олон нийтийн төлөөлөл 200-250 хүнийг хамруулахаар төлөвлөжээ. 

Улсын хэмжээнд 137 сум хог хаягдлыг тархахаас хамгаалсан хашаагүй, 291 сум хог хаягдал шатаах зуухгүй, 113 сум хог хаягдлыг түрж нягтруулах техник хэрэгсэлгүй, 261 сум хог бутлах тоног төхөөрөмжгүй, 76 сум хог тээвэрлэх автомашингүй байна. Энэ тоо хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхэд тоног төхөөрөмжийн дутагдалтай байгааг харуулж байгааг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв мэдээллээ. 

Холбоотой мэдээ