Хар тамхины хэрэгт холбогдсон Б.Бадралын шүүх хурал хойшлов

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-10-07 16:52:19

"ГЕГ-ын улсын ахлах байцаагч С.Норжинсүрэнгийн хүү" хэмээн олонд нэрлэгдээд байгаа Б.Бадралыг шүүх хурал Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд болох байсан ч тодорхой бус хугацаагаар хойшиллоо.

Өчигдрийн шүүх хуралд Б.Бадралын өмгөөлөгч өвчтэй учир хурлыг түр хойшлуулах хүсэлт гаргасны дагуу ийм шийдэлд хүрчээ. Б.Бадрал нь 2013 оны 10 дугаар сарын 30-нд Дорноговь аймаг дахь Замын -Үүдийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор янжуурын хайрцганд 0,917 грамм "мөс" хэмээх хар тамхины бүтээгдэхүүн хилээр оруулахыг завдсан хэрэгт буруутгагдаад байгаа юм. Уг хэргийг хууль ёсоор шийдвэл 5-10 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх юм байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд