ҮСХ 1990-ээд оноос өмнөх статистик мэдээллийн цэс нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-03-19 17:25:07

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Манай улсад бүртгэл, статистик үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Түүхт ойг угтан ҮСХ-ноос өнөөдөр “Түүхэн статистик” шинэ цэс нээв.


Энэ нь 1990-ээд оноос өмнөх статистик мэдээллийг дэлгэж байна. Ингэснээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн түүхийг гэрчлэх олон жилийн статистик мэдээллийг нэг дороос, бүрэн авах боломжтой болж байгааг ҮСХ-ноос мэдээллээ.


Монгол Улс өнгөрсөн онд 22.4 сая ширхэг тоосго үйлдвэрлэсэн бол энэ тоог олон жилийн өмнөхтэй харьцуулахад 1947 онд 30 сая тоосго хийж байжээ.


 


“Түүхэн статистик” шинэ цэснээс манай улс Зүүнбаянгийн газрын тосны үйлдвэртээ дизелийн түлш олборлож байсан 1957-1967 оны, 10 жилийн үйлдвэрлэлийн хэмжээний талаарх тоон статистик зэрэг сонирхолтой мэдээллийг авах боломжтой аж. Жишээ нь, манай улс 1957 онд 7.3 мянган тонн бензин үйлдвэрлэж байсан бол 1967 онд 15.3 мянган тонн түлш гаргаж байжээ. Мөн одоо үйлдвэрлэхгүй болсон шүдэнз, шилэн болон мебель эдлэл, цаас, зүсмэл материал зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн мэдээлэл байна.

Монгол Улс өнгөрсөн онд 22.4 сая ширхэг тоосго үйлдвэрлэсэн бол энэ тоог олон жилийн өмнөхтэй харьцуулахад 1947 онд 30 сая тоосго хийж байжээ. 

Холбоотой мэдээ