СЭЛЭНГЭ: “Бүсчилсэн хөгжил-аймгийн төвийн хотууд”-ын уулзалт, хэлэлцүүлэгт Сүхбаатар хотын удирдлагууд оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-03-25 11:23:20

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод суманд болсон “Бүсчилсэн хөгжил-аймгийн төвийн хотууд” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ-ын албан хаагчид Зуунмод сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ч.Сарангэрэлийн урилгаар оролцжээ.


Уулзалтад оролцсон Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн удирдлагууд бүтээн байгуулалтын ажлаа танилцуулж, хоорондын цаашдын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хотуудын хэмжээнд албан хаагчид харилцан туршлага судлах чиглэлээр тус тус санал солилцжээ.


Бүсийн уулзалтаар Зуунмод хотыг танилцуулах үйл ажиллагаа болон спортын 3 төрөлт нөхөрсөг тэмцээн болсон байна.


Энэхүү уулзалт, хэлэлцүүлэгт Зуунмод сумын ИТХ-ын дарга Г.Мөнхбадрал, сумын Засаг дарга Ч.Сарангэрэл, Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа, Сүхбаатар сумын ИТХ-ын дарга Г.Амарбаясгалан, сумын Засаг дарга Т.Пүрэвсүрэн тэргүүтэй 65 ажилтан албан хаагчид оролцжээ. 

Холбоотой мэдээ