Цэрэг татлагын зохион байгуулалтад өөрчлөлт оруулахыг хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-10-03 16:26:00

Монгол Улсын Батлах хамгаалах яам, хууль зүй, Эрүүл мэнд, Спортын сайдын хамтарсан тушаал “Иргэний цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон ЦАХ-ын эрүүл мэндийн байдал дүгнэлт гаргах хэрэгжүүлэх зүүн бүсийн зөвлөлгөөн өнөөдөр Хэнтий аймагт боллоо.

Уг зөвлөлгөөнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Дорнод, Сүхбаатар аймгийн цэргийн штаб, Зэвсэгт хүчний 232, 327, 338 анги, Хилийн цэргийн 0198, 0306, 0132, 0287, 0146, 0184-р анги, тус аймгуудын нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар оролцсон юм.

Тус зөвлөлгөөн нь нийгмийн чиглэлийн болон бүс нутгийг хөгжүүлэх хүн амыг амьдрах нөхцөлөөр хангах, суурьшлийн дэд бүтэц бий болгох, боловсрол соёл, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засаг нийгмийн цогц бодлогыг хэрэгжүүлэх зорилготой аж.

Зөвлөлгөөний үеэр гурван сайдын тушаал дээр хэлэлцүүлэг зохион байгуулагдаж тулгамдаж байгаа асуудал, түүнээс гарах арга замын талаар ярилцлаа. Мөн цэрэг татлагын үеэр нэн тэргүүнд  шинээр татагдах цэргүүдийг эмчийн үзлэгт хамруулах, бүртгэхэд цаг хугацаа алдах асуудлууд гардаг тухай хэлэлцэж цэрэг татлагын зохион байгуулалтыг сайжруулах элсэлтийг өндөр түвшинд авах тухай, түүнийг шинэчлэх, өөрчлөх талаар дурьдагдаж уг асуудал дээр цэргийн байгууллагын албан хаагчид санал бодлоо хуваалцаж, цэргийн элсэлтийн зохион байгуулалтанд өөрчлөлт оруулах саналаа холбогдох яамдын сайдуудад хүргүүлэхээр боллоо.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ