ӨНӨӨДӨР: ХЭҮК-оос хүргүүлсэн шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн талаар мэдээлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-03-28 06:08:12

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 28-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00 цагт:Корпорэйт конвейншн төвд: “Монголын геологи, хайгуул-2024 салбарын уулзалт хэлэлцүүлэг болно.

-УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.

10.00 цагт: ГХЯ-нд: Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-аас хамтран хэрэгжүүлж буй "Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027" баримт бичгийн хэрэгжилтийг хангах Засгийн газар, НҮБ-ын хамтарсан Удирдах хорооны хурал болно. 

11.00 цагт: ХЭҮК-оос  2023 онд төр, засгийн байгууллагуудад хүргүүлсэн шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн талаар мэдээлнэ. Утас: 9902-8438.

11.30 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: Оюу толгой ХХК Хөдөлмөрийн хуулийн заалт болон ҮЭ-ийн хамтын гэрээг мөрдөхгүй, илүү цагийн мөнгө олгохгүй байгаа талаар компанийн ажилчид Өмнөговиос ирж мэдээлэл хийнэ.

12.00 цагт: Монгол Бөхийн Өргөөнд: “Браво циркус нэгдлээс циркийн хөгжлийн талаар болон энэ сарын 29-нд эхлэх Браво цирк-4 тоглолтын талаар мэдээлнэ.

12.00 цагт: Этүгэн" их сургуулийн багш, оюутнууд нийгмийн хариуцлагын хүрээнд Чингэлтэй дүүргийн 39-р сургуулийн 1905 сурагчид амны хөндийн үзлэг хийж, шүдээ зөв угаах дадалд хэвшүүлсэн сургалтын дүнг танилцуулж, амны эрүүл ахуйн сургагч багш нартаа батламж гардуулна. Утас:8685-1620, 9985-1620.

16.00 цагт: Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулилалт орон даяар гамшгийн дуут дохиогоор зэрэг болно.. Утас:8824-9813.

-Гурилын үнийн өсөлт, салбарын үзүүлэлт, төлөвийн талаар ХХААХҮЯ-наас эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзана. 

Холбоотой мэдээ