Сургууль, цэцэрлэгийн 15 байршил лед гэрлэн гарцтай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-04-02 12:30:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран одоогоор ерөнхий боловсролын 14 сургуулийн 15 байршилд, зохицуулдаггүй явган хүний гарцад лед проектор гэрэл суурилууллаа.


Тодруулбал, Баянгол дүүргийн 7 байршилд буюу 20, 38, 47, 118, 141, “Сэтгэмж” сургууль, Чингэлтэй дүүргийн 49, 57, 138, 139, 140 дүгээр сургууль, Баянзүрх дүүргийн 44 дүгээр цэцэрлэг, “Хангай” цогцолбор сургууль орчимд лед гэрлэн гарц суурилуулсан юм. Мөн Чингэлтэй дүүргийн 37, 24 дүгээр сургуулийн хоёр байршилд явган хүний гарцад лед гэрэл суурилуулж байна.


Сургууль орчмын бүсэд хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэхээр төвийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын 135 сургуулийн 143 байршилд явган хүний гарцад лед проектор суурилуулахаар төлөвлөснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.

 

Холбоотой мэдээ