Үндсэн хуулийн цэцийн дунд суудал хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-10-04 11:48:42

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 12-ны өдөр Цэцийн ордонд  нээлттэй болох тов гарчээ: 

Нэр бүхий иргэд, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх хуулийн этгээдийн хэлбэр нь хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад заасан хувийн аж ахуй эрхлэх эрхийг хязгаарласан гэсэн мэдээлэл ирүүлсэн байна. Уг мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцэх болжээ. 

Н.Туяа

Холбоотой мэдээ