Хүний нөөцийг бэхжүүлэхийн тулд гадаад сургалтад хамруулах бодлого баримтална
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдыг чадавхжуулж, хүний нөөцийг бэхжүүлэхийн тулд гадаад сургалтад хамруулах бодлогыг баримталж байна.
Үүнтэй холбоотой нийслэлийн нутгийн захиргааны харьяа 40
байгууллагад шаардлагатай байгаа төрөлжсөн, нарийвчилсан мэргэжлийг тодорхойлох судалгааг хийхэд програм хангамж, хөдөлмөрийн аюулгүй
байдал, эрүүл ахуй, барилга, автозамын инженер, цахилгаан эрчим хүч, ус хангамж
зэрэг мэргэжлүүд хамгийн их санал авчээ. Судалгаанд оролцогчдын 25 хувь нь 1-30 хоног буюу богино
хугацааны, 54 хувь нь 1.5-6 сар буюу дунд хугацааны, 21 хувь нь 1 жил болон
түүнээс дээш, урт хугацааны
сургалтад хамрагдах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.
Иймд эхний ээлжид
инженер техникийн ажилтнуудыг гадаад сургалтад хамруулж, мэргэшүүлнэ гэдгийг
Хотын дарга төрийн албан хаагчидтай уулзаж, нийслэлийн удирдлагын багийн
баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулахдаа тэмдэглэв. Албан хаагчдыг гадаад
сургалтад хамруулж хүний
нөөцийг чадавхжуулахдаа сургалтын
хугацаанд ажлын байрыг нь хадгалах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг
хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгийг хэлсэн юм.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдыг
чадавхжуулахад чиглэсэн 36 агуулга хөтөлбөрөөр цахим, танхимын сургалт зохион байгуулж албан
хаагчдыг сургаж байна. Энэ хүрээнд 2017-2024 онд 1593 удаагийн сургалтад
давхардсан тоогоор 33457 албан хаагч хамрагджээ.
Улаанбаатар хот дахь төрийн 654 байгууллагад 47254 албан
хаагч ажиллаж байна. Үүнд улс төрийн 276, төрийн тусгай 829, төрийн захиргааны
4821, төрийн үйлчилгээний 41,328 албан хаагч багтаж байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.