НҮБ-ын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх Дэд хорооны гишүүд манай улсад ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-05-08 13:53:02

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх Дэд хорооны гишүүд энэ сарын 6-15-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байна.


Хатагтай Элина Штайнерте тэргүүтэй гишүүд энэ сарын 6-нд Гадаад харилцааны яаманд төрийн холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзав.


Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй ХЗДХЯ, ГХЯ, ХНХЯ, УЕПГ, АТГ, ТЕГ, ШШЕГ, ЦЕГ, ЗХЖШ-ийн төлөөлөл оролцож, Монгол Улсын нэгдэн орсон Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц, түүний нэмэлт протоколоор хүлээсэн үүргийн биелэлт, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээрх хууль, эрх зүйн орчин, түүний шинэчлэлийн талаар танилцуулав.


Дэд хорооны гишүүд 2017 онд манай улсад ажлын айлчлал хийж, Монгол Улс дахь эрүү шүүлтийн нөхцөл байдал, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудлаар тайлан гаргаж, холбогдох зөвлөмж өгч байсан юм.




Холбоотой мэдээ