Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-05-08 14:42:24

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг энэ онд тэмдэглэнэ.


Үүнтэй холбогдуулж түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, энэ оны батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас даалгасан байна.


Мөн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2023-2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн дунд хугацааны явцын тайланг хэлэлцэн дэмжээд, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлэхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгажээ.

 

 

Холбоотой мэдээ