Үндэсний бөхөөр амьсгалах есөн өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-14 10:35:53

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос тавдугаар сард зохион байгуулах барилдааны хуваариа танилцуулсан.


Энэ сарын 22-ны лхагва гарагийг эс тооцвол 23-нд есөн өдөр дараалсан барилдаантай өдрүүд энэ сарын 16-наас эхэлж байна. Тодруулбал, тавдугаар сарын 16-26-ныг дуустал өдөр бүр бөхийн өргөөнд барилдаантай юм. Бөх сонирхогчид уйдахгүй, бөхчүүд завгүй есөн өдөр өнгөрөх нь ээ.


Барилдааны хуваарийг сонирхуулъя.

16-нд Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан.

17-нд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын түүхт 100 жилийн ойд зориулсан аймгийн заан Ц.Бадарчийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан.

18-нд Увс аймгийн Хяргас сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан О.Одгэрэлийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан.

19-нд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын түүхт 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан.


20-нд “Үндэсний алтан цом”-ын төлөөх хагас шигшээ барилдаан. Өнгөрсөн жилийн аварга Архангайн баг Өвөрхангайтай барилдана.

21-нд “Үндэсний алтан цом”-ын төлөөх барилдааны хагас шигшээ барилдаан. Ховд-Говьсүмбэр аймгийн барилдаан болно.

23-нд Архангай аймгийн Хайрхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, даян аварга Ц.Чимэд-Очирын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан.

24-нд “Үндэсний алтан цом”-ын хүрэл медалийн төлөөх барилдаан

25-нд “Үндэсний алтан цом”-ын алтан медалийн төлөөх барилдаан тус тус болно.


Холбоотой мэдээ