Ургац хураалт 55 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-06 21:35:06

Хөвсгөл аймгийн тариаланчид өнгөрсөн хавар 15800 га-д үр тариа тарьснаас улаан буудай 15676 га-д тариалжээ. Өнөөдрийн байдлаар 7998 га талбайгаас 11660 тн ургац хураан авчээ.

Энэ намар нэг га талбайгаас 14,8 центнер буюу өнгөрсөн жилээс 50 дахин их ургац авч байгаа бөгөөд ургац хураалт 55 хувьтай байна. Тус аймгийн Тариалан, Рашаант суманд ургац хураалт дууссан бол Эрдэнэбулган сумын үр тарианы болц оройтсон учраас ургац хураалт дуусаагүй байна.

Урьдчилсан байдлаар орон нутгийнхаа гурилын хэрэглээг бүрэн хангах үр тариа, 60 орчим хувийг хангах төмс, 20 орчим хувийг хангах хүнсний ногоо хураан авах ажээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ