Сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн “Брэнд” –ээр шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-06 21:47:28

Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хөвсгөл брэнд-Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа болж 19 сумын 95 аж ахуйн нэгжүүд 800 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцлоо.

Энэ үеэр шилдгийн шилдэг брэнд бүтээгдэхүүнээр Жинст Мөрөн компанийн Сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн шалгарсан бол шилдэг ажил үйлчилгээтэй байгууллагаар Ашихай жуулчны бааз, орон нутгийн онцлог бүтээгдэхүүнээр Тариалан сумын “Алтан Дуулга” ХХК-ийн Халтар арвайн бүтээгдэхүүн 
Мөрөн сумын “Есүгэн Их Шүүдэргэнэ” ХХК-ийн “Нунтаг Их Шүүдэргэнэ” бүтээгдэхүүн тус тус шалгарлаа. Орон нутагт ажлын байр нэмэгдүүлэн үйлдвэр үйлчилгээ явуулж буй иргэд хөдөлмөрчдийг дэмжин ирэх онд Улаанбаатар хотод Хөвсгөлийн брэнд бүтээгдэхүүний дэлгүүрийг гаргаж үйлдвэрлэгчдээ дэмжин ажиллана гэдгийг аймгийн Засаг дарга Л.Ганболд хэлж байлаа.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ