Тэргэнцэртэй сэлэмчид дэлхийн цомд оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Бразилын Сан Пауло хотод тэргэнцэртэй сэлэмчдийн “Парис-2024” паралимпын наадмын эрхийн оноо олгох сүүлчийн дэлхийн цомын тэмцээн энэ сарын 23-нд эхлэх гэж байна.
Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээнд 30 орны 80 гаруй тамирчин өрсөлдөх юм.
Манай улсаас Ази
тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Д.Цолмон, Монгол Улсын гурван
удаагийн аварга Б.Даваасүрэн нар оролцохоор Бразил руу мордлоо. Дасгалжуулагчаар
Монгол Улсын таван удаагийн аварга Б.Гэрэлмаа ажиллана.