БУЛГАН: Олон улсын дуулаачдын XIV уралдаанд МУСТА Б.Гантөмөр тэргүүн байр эзэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-05-22 09:48:10

Булган, 2024 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Оросын нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын дуулаачдын XIV уралдаанд Булган аймгийн хөгжимт жүжгийн театрын гоцлон дуучин МУСТА Баатархүүгийн Гантөмөр дуурийн сонгодог гоцлол төрөлд тэргүүн байр эзэлжээ. 


Булган аймгийн хөгжимт жүжгийн театрын гоцлон дуучин МУСТА Баатархүүгийн Гантөмөр мөн ОХУ-ын Чечень улсын нийслэл Грозный хотод 2023 оны 11 дүгээр сард зохиосон Муслим Магомаевын “Орфей” VI олон улсын уралдаанд дэд байрын шагнал хүртэж байсан юм.



Тавдугаар сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулсан 14 дэх удаагийн уралдааны сүүлийн хоёр шатанд ОХУ, БНХАУ, Монгол, Испани, Беларусь зэрэг улсын 250 гаруй дуучин сонгодог дуурь, ардын язгуур, эстрад-джазын болон зохиолын дууны гэсэн дөрвөн төрөлд өрсөлджээ.


Холбоотой мэдээ