“Ахлагчийн төгөл” байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-21 20:09:15

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нэгдэж “100 сая мод” дэд хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж байна.


2024 оныг “Ахлагчийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлага, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны нийт бие бүрэлдэхүүн Богдхан уулын Чулуутын аманд өнөөдөр хуш модны 120 суулгац тарьж, “Ахлагчийн төгөл” байгууллаа.


Хуш модны төгөл байгуулах нь хортон шавжид идэгдэж, доройтсон хүрээлэн буй орчныг хамгаалах, ойн санг нөхөн сэргээх, байгаль, экологи болон эдийн засагт учрах хохирлыг багасгахад чухал ач холбогдолтой юм.



 


Холбоотой мэдээ