Нийслэлийн 17 байршилд зам засаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр энэ онд 17 байршилд зам засахаар төлөвлөөд байгаа. Үүнээс одоогоор найман байршилд нь засвараа дуусган, хөдөлгөөнийг нээгээд байна.
Бага тойруугийн засварыг дөрөвдүгээр сарын 20-нд эхлүүлж, чулуун хашлага өндөрлөж, инженерийн шугам сүлжээний худгийг
тааруулахдаа замын
хөдөлгөөнийг хаалгүйгээр
зохион байгуулжээ. Харин асфальт
бетон хучилт хийхэд замын хөдөлгөөнийг зайлшгүй
хааж байгаа. Тодруулбал, Метромолын
уулзвараас Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг энэ сарын 21-ний 4.00 цагаас 22-ны өдрийн 6.00 цагийн хооронд хаасан бол Нарантуул захаас Өгөөмөр зах
хүртэлх авто замыг энэ сарын
23-ны өглөө 6.00 цагт нээх юм.
Тус замыг асфальт бетоноор хучиж, хашлагыг нь өндөрлөн, зорчих хэсгийн түвшинд тааруулах, худгийн таг
өндөрлөж, тэмдэг тэмдэглэгээ хийхийг
НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.