БАЯНХОНГОР: Нэгдсэн үйл ажиллагаа энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-05-24 15:57:55

Баянхонгор, 2024 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. “Гэр” нэгдсэн үйл ажиллагаа өнөөдөр Баянхонгор хотноо эхэллээ. Үндэсний бичиг соёл, номын өдрүүд, “Номын баяр-2024, Олон улсын музейн өдөр зэрэг үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж буй тус ажлын нээлт Баганат талбайд болов.


Нээлтийн үйл ажиллагаанд Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал, Соёл, урлагийн газрын албан хаагчид, СУИС-ийн эрдэмтэн багш нар, соёлын салбарын удирдлагууд, иргэд оролцсон юм.


Мөн үеэр Баянхонгор аймгийн онцлог, соёлын өв, түүх дурсгалыг шингээн бүтээсэн "Хос хүрэл" өргөөний танилцуулга, соёлын салбарын албан хаагчдыг СУИС-д бакалаврын боловсрол олгох хөтөлбөрийн нээлтийг хийсэн бөгөөд Хүүхдийн жүжиг, Музейн боловсролын хөтөлбөр, Нийтийн номын сангийн Үндэсний бичиг соёл, номын өдрийн үйл ажиллагаанууд энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.


Үйл ажиллагааны хүрээнд аймгийн Нийтийн номын сангаас Хонгор нутгийн хүүхэд багачууд, иргэдийн дунд АХА, "Алтан хонх", "50 номын хожил" зэрэг уралдаан тэмцээнийг зохион байгуулж, "Босоо бичгийн гайхамшиг" үзэсгэлэн, уран бичлэгийн үйлчилгээ, танин мэдэхүйн боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хөлөгт тоглоомоор үйлчилж байна.

Холбоотой мэдээ