ӨВӨРХАНГАЙ: Авлигатай тэмцэх газарт 2023 онд 43 гомдол, мэдээлэл бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-06-06 13:15:10

Арвайхээр, 2024 оны зургадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс төрийн байгууллагуудын хамтын оролцоотойгоор авлигын эсрэг мэдээлэл сурталчилгааг иргэдэд хүртээмжтэй хүргэх өдөрлөгийг зохион байгуулав.


Өдөрлөгт төрийн болон төрийн бус 13 байгууллагын 80 гаруй албан хаагч оролцож, 100 гаруй иргэнд авлигын эсрэг хууль тогтоомж, өөрийн байгууллагад мөрдөгдөж буй дүрэм журмыг сурталчиллаа. Мөн цахим болон цаасан хэлбэрээр 200 гаруй иргэнээс санал, асуулга авсан байна.


Өдөрлөгийн үеэр төрийн албан хаагчдын дунд авлигын эсрэг хууль тогтоомжийн мэдлэг нэмэгдүүлэх АХА тэмцээнийг зохион байгууллаа.

Ташрамд, Өвөрхангай аймгаас 2023 онд гэмт хэргийн шинжтэй 30, ашиг сонирхлын зөрчлийн шинжтэй 12 мэдээлэл Авлигатай тэмцэх газарт бүртгэгдсэн байна.

Холбоотой мэдээ