Гэрч, хохирогчдод үйлчлэх сэтгэлзүйч дутагдалтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 11:19:28

Гэрч, хохирогчдод үйлчлэх сэтгэлзүйч, өрөөний хүртээмж муу байна гэж 7 дугаар тойргийн Тахарын албаны дарга Я.Батдэлгэр мэдээллээ.

Орхон аймагт өнгөрсөн тавдугаар сард гэрч, хохирогчдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор Тахарын албаны дэргэд нэг өрөөг дөрвөн сая төгрөгөөр  тохижуулсан. Нээгдсэн  цагаасаа хойш 10 гаруй иргэнд үйлчилсэн ч тогтмол санхүүжилт байхгүйгээс гэрч, хохирогчдод үзүүлэх, тусламж, үйлчилгээ нь хязгаарлагдмал байгаа ажээ. Зарим тохиолдолд иргэд гурваас дөрвөн хоног уг өрөөнд байрлах зайлшгүй шаардлага байдаг гэнэ. Гэвч төсөвлөсөн санхүүдээ хавчигдаж цөөн хонуулаад буцаах мөн хоолны зардал хүндрэлтэй байдаг ажээ.

Иймд Тахарын албаны дарга Я.Батдэлгэр үүнийг Булган, Орхон аймгийн Засаг дарга нарт уламжилж санхүүжилтыг нь хамтран гаргах гарц байгааг хэлж байна. Учир нь 7 дугаар тойргийн Тахарын алба нь зөвхөн Орхон аймгийн иргэдэд бус Булган аймгийн иргэдэд үйлчлэх  тул хоёр аймаг нийлээд үүнийг шийдэх боломж байгаа гэж тэрээр үзжээ. Үүнээс гадна байнга ажиллах сэтгэл зүйч дутагдалтай байдаг гэлээ. Хэрэв үйл ажиллагааг нь тогтмолжуулъя гэвэл сард 10 сая төгрөг шаардлагатай байгаа аж. 

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ