ХӨВСГӨЛ: Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-06-20 17:58:54

Мөрөн, 2024 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр өнгөрсөн онд 40450 га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцсэн байна.


Ойн хөнөөлт шавжийн тархалт голомтыг хязгаарлах, зонхилон тархсан хөнөөлт зарим зүйлийн шавжийн тоо толгой нягтшлыг бууруулах ажлын хүрээнд энэ онд 51000 га талбайд тэмцлийн ажлыг хийхээр эхлүүлжээ.


Тус аймгийн Алаг-Эрдэнэ,  Түнэл,  Баянзүрх,  Тосонцэнгэл,  Галт,  Жаргалант,  Рашаант,  Цагаан-Уул суманд  утаат үүргийн шүршигчээр шилмүүс хуйлагч эрвээхэйтэй тэмцэх ажлыг хийж байна.


Бүрэнтогтох, Шинэ-Идэр, Цэцэрлэгт, Төмөрбулаг суманд ойн хөнөөлт шавжтай агаарын хөлөг ашиглан авиа микробиологийн аргаар тэмцэж байна.




Одоогоор Хөвсгөл аймгийн 12 суманд ойн хөнөөлт шавж тархсан судалгаа гарсан гэдгийг Хөвсгөл аймгийн БОАЖГ-ын Ойн албаны  мэргэжилтэн Б.Мөнхдөл мэдээллээ.

 

 

Холбоотой мэдээ