Б.Хонгорзул Парисын Олимпод оролцохоор боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.tuul@montsame.gov.mn
2024-06-28 08:17:30

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Олон улсын олимпын хорооноос Орос, Беларусын тамирчдын талаар гаргасан шийдвэртэй холбоотойгоор Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос олимпын квотод дахин хуваарилалт хийжээ. 


Ингэхдээ журмын дагуу жендерийн тэгш байдлыг харгалзан, эрх аваагүй үлдсэн хамгийн өндөр чансаатай олимпын хороонд квот өгөх шийдвэрийн дагуу чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д манай тамирчин Б.Хонгорзул Парис-2024 зуны XXXIII олимпын наадамд оролцохоор боллоо.


Ингэснээр манай эмэгтэйчүүд бүтэн багаараа Парисыг зорино.

Холбоотой мэдээ