Парисыг зорих жүдочид батламжаа гарджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. “Парис-2024” наадамд Монголоос оролцох 33 тамирчны 10 нь жүдогийнхон билээ.
Тэгвэл Парисын татамид дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх жүдочдод Монголын жүдо бөхийн холбооноос албан ёсоор батламжийг нь гардуулсан байна. Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл тамирчдад хүндэтгэл үзүүлж, батламж гардуулахдаа Олимпын наадамд амжилттай оролцож, медаль хүртэхийг ерөөжээ.
Энэ үеэр өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулагдсан жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчдад Олон улсын жүдо бөхийн холбооноос илгээдэг улаан “BACK NUMBER”-ыг шинэхэн дэлхийн аварга Б.Баасанхүүд шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар гардуулав. Ингэснээр тэр Парисын татамид улаан “BACK NUMBER”-тай барилдах нь ээ.
Парисын олимпод Монголын 10 тамирчин өрсөлдөхөөс гадна холимог багийн
төрөлд хүчээ үзнэ.