ЗАВХАН: Аялалд гарахдаа анхны тусламжийн цүнх авч явахыг зөвлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-07-01 16:08:09

Улиастай, 2024 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төвд ирж буй дуудлагын 64 хувийг зүрх судасны өвчин, даралт ихсэх, нарших, ходоод гэдэс хямарсан гэсэн дуудлагууд эзэлж байна.


Тиймээс амралт, аяллын улирал ирсэнтэй холбогдуулан хоолны хордлогоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. Хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтыг зөв хийх нь чухал. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалалтын хугацааг харж, хаяг, шошгогүй, хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, гар дээрээс худалдаж буй хүнс, хоолыг авахгүй байх. Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтад анхаарах. Богино хугацаанд чанар байдлаа алддаг, хадгалалт, тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаарддаг өндөг, майонез, өндөг орсон бүтээгдэхүүн, мөхөөлдөс, бялуу, жигнэмэг зэрэг хүнсийг хөргөгч, хөргүүрт хадгалсан үйлчилгээний газраас худалдан авахыг анхаарууллаа.


Түүнчлэн аялал зугаалгаар явахдаа анхны тусламжийн цүнх заавал авч явахыг Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгээс зөвлөв. 


Холбоотой мэдээ